
Түүний нийт хөрөнгийн хэмжээ 100 сая орчим болоод буй тухай зарим эх сурвалжууд мэдээлж байсан. 16-хан насандаа саятан болсон Justin Bieber “Миний амьдрал бусад хүүхдийнхээс ондоо. Нэг талаар тэд надаас илүү азтай хүмүүс. Шахуу ажлын хуваарь, хэдэн цаг үргэлжлэх бэлтгэл сургуулилт, хаа сайгүй дагах гэрэл зурагчид гээд надад хэцүү асуудал маш их. Гэхдээ би мөрөөдөлдөө хүрч чадсан гэдгээрээ азтай” хэмээжээ.
Сүүлийн үед тэрбээр шүтэн бишрэгч охидынхоо зүрхийг шархлуулан дуучин Selena Gomez-той болзож эхэлсэн билээ.
Н.Наран