Д.Сүхбаатарын хөшөө шинэчлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Д.Сүхбаатарын хөшөө шинэчлэгдлээ

Өнгөрсөн оны есдүгээр сарын 18-нд төв талбай дээрх Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөг шинэчилж, засварлахаар буулгасан юм. Гурван сарын турш хөшөөгүй байсан Сүхбаатарын талбайд бүхэлдээ хүрэлдсэн шинэ хөшөө өнөөдөр бослоо. Одоогийн байдлаар хөшөөний гаднах талбайг тохижуулах ажил  хийгдэж байгаа бөгөөд энэ сарын 28-ны дотор дуусгаж, ирэх сарын 1 гэхэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж  байгаа аж. Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөг анх 1946 онд  төв талбайд  босгож байжээ. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж