Б.Хурцын шүүх хуралд оролцохоор Английг зорино

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Б.Хурцын шүүх хуралд оролцохоор Английг зорино

ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцын шүүх хурал энэ сарын 18-ны өдөр Лондонд болно. Уг шүүх хуралд оролцохоор  Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар маргааш 13.00 цагаас Улаанбаатараас Лондонг зорих юм байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Б.Хурцын биеийн байдал сайн байгаа гэнэ. Б.Хурцыг олон улсын эрх зүйн хэм хэмжээ зөрчин гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдгээр буруутгасан юм. Өнгөрсөн хугацаанд гурван удаа шүүх хурал болж харин дөрөв дэх нь  товлогдсон цагтаа эхлээгүй. Учир нь манай талаас дипломат халдашгүй эрхтэй Б.Хурцыг Лондонгийн эрх бүхий албанынхан баривчилсан нь хуульд нийцсэн шийдвэр байсан эсэхийг дахин нягталж үзэх шаардлагатай хэмээн шүүх бүрэлдэхүүн үзэн завсарлаад байсан юм. Энэ сарын 18-нд болох шүүх хурлаар анхан шатны шүүхийн эцсийн шийдвэр гарна гэдгийг албаны эх сурвалж өгсөн билээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж