Дэлхийн хоёр том бирж нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Дэлхийн хоёр том бирж нэгдлээ

Дэлхийн хөрөнгийн зах зээлд нэгэн үйл явдал болж, олныг шуугиуллаа.
Монголын хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах гэж буй Лондонгийн хөрөнгийн
бирж олон улсын төвшинд хэдийнэ танигдсан цоо шинэ хамтрагчтай болж
бүлээ нэмсэн байна. Лондонгийн бирж Канадын Торонтогийн биржийг эзэмшдэг
“ТМХ” группыг худалдан авсан нь бусад биржээс өрсч, цоо шинэ боломжийг
уургалсан явдал боллоо хэмээн ажиглагчид бичжээ. Түүнчлэн энэ үйл
явдлаас үүдэн хөрөнгө оруулагчдад танигдаж эхэлж буй Хонгконгийн бирж
сандарч, өрсөлдөгчдөө ялагдахгүйн “дэлхийн аль ч биржтэй хамтарч
ажиллахад бэлэн” гэж мэдэгджээ.

LSE Торонтогийн биржийг 3,2 тэрбум ам.доллараар худалдан авах санал
тавьж, таван сарын турш хэлэлцжээ. Тус хоёр бирж нэгдсэн нь уул уурхайн
компаниудын хувьд хөрөнгө босгох таатай нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Нэгдсэн биржийн 55 хувийг Лондонгийн Хөрөнгийн бирж эзэмших бол
үлдсэнийг нь "ТМХ"-ийн мэдэлд орох аж. Дэлхий дээр арилжааны хоёр том
сүлжээний нэг нь Канадын биржийнх. Тэгэхээр Лондонгийн бирж тус биржтэй
нэгдсэнээр арилжаа хийх, хөрөнгө босгох боломж төдий чинээ нэмэгдэнэ.
Энэ нь мэдээж Улаанбаатар Лондонгоор дамжуулж дэлхийн хөрөнгө
оруулагчдад хүрэх боломж бүрдэж байна.

Тэгвэл Deutsche Boerse Америк-Европын худалдааны талбар Нью-Йоркийн
хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах хэлэлцээ ид өрнөж байна. Олон улсын
Хөрөнгийн биржүүд нэгдэж эхэллээ. Нью-Йоркийн Хөрөнгийн бирж, Дотчи
Борси хоёр хамтрах талаарх яриа хэлэлцээрийн шатанд явна. Хэрэв энэ хоёр
бирж нэгдсэнээр ашиг орлогын хэмжээ, бүртгэлтэй компанийн тоогоороо
дэлхийд тэргүүлэх юм.  

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж