500 мянгын өргөдөл хангалтгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

500 мянгын өргөдөл хангалтгүй байна

“Хүний хөгжил сан”-гаас их, дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрт 500 мянган төгрөг олгох Засгийн газрын шийдвэр гарсан. Их, дээд сургуулиуд нэгдсэн журмаар өргөдлөө бүрдүүлэн Хөдөлмөр халамж үйлчилгээний газат өгөх ёстой. Одоогийн байдлаар 49 сургуулийн 25619 оюутан материалаа бүрдүүлж өгчээ. Ийнхүү хангалтгүй байгаа нь олон оюутантай сургуулиудын материал зөрчилтэй байгаагаас буцаж  буйтай холбоотой аж. Жишээ нь оюутны гэрийн хаяг, иргэний үнэмлэхний дугаарыг бөглөөгүй орхисон зөрчил их илэрчээ. Боловсролын үнэлгээний төвөөс энэ сардаа багтаан материалыг нэгтгэж Хөдөлмөр халамж үйлчилгээний газар өгөхөөр  төлөвлөж  байгаагаа дуулгасан. Оюутны сургалтын төлбөрт зориулж 82.5 тэрбум төгрөгийг оюутнуудын судалгаа  нэгтгэгдэж гарсны дараа сургуулиудад хуваарилах юм. Материалаа бүрдүүлж өгсөн дарааллын дагуу мөнгийг олгох тухай яригдаж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж