Зуун модны ордоос шинэ нөөц илэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Зуун модны ордоос шинэ нөөц илэрчээ

“Эрдэнэ ресурс” компани ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь эзэмшдэг  Баянхонгор аймгийн Зуун модны ордоос зэсийн шинэ нөөц илрүүлсэн гэнэ.  Тус компанийн удирдлагуудаас өгсөн мэдээллээр бол зэс, молибдений нөөцтэй уг ордоос баруун хойд зүгт хоёр километрийн зайд хийсэн өрөмдлөгөөр ийнхүү шинэ нөөц илрүүлсэн ажээ. Баянхонгор аймгийн нутаг дахь эл уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг тус компанийн захирал Петр Акерли ойрын хугацаанд энэ бүсэд дахин өрөмдлөг хийх хүсэлтэйгээ илэрхийлээд Зуун мод ордоос  дахин шинэ нөөц илрүүлэх бололцоо байгааг ч дурджээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж