Уул уурхайнханд тайлан гаргахад зөвлөнө

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Уул уурхайнханд тайлан гаргахад зөвлөнө

Сангийн сайд болон Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалын дагуу Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайлангийн маягт  өнгөрсөн оны сүүлчээр шинэчлэгдсэн. Тиймээс шинэчлэгдсэн маягтын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайланг гаргаж өгөхөөр болсон.

Үүнтэй холбоотойгоор Ашигт малтмалын газар нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын үндэсний зөвлөл, ажлын хэсэгтэй хамтран ”Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайлангаа чанартай гаргацгаая” сэдэвт арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг хоёрдугаар сарын 18-нд зохион байгуулах юм байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж