Android 3.0 үйлдлийн системтэй анхны смартфон

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Android 3.0 үйлдлийн системтэй анхны смартфон

Engadget сайтад HTC-ийн шинэ загварын Revolver смартфоны талаар бичсэн байна. HTC Revolver нь Android 3.0 үйлдлийн систем дээр суурилжээ. Android 3.0 үйлдлийн системийг зөвхөн таблетуудад суулгаж байсан бөгөөд Revolver смартфонд суулгасан явдал нь смартфоны үйлдвэрлэлд нэгэн дэвшлилтэт алхмыг хийлээ.

Revolver-ийг АНУ-ын зах зээлд AT&T-ээр худалдаалах юм. Шинэ загварын смартфон нь 1.2GHz-ийн хоёр цөмт процессор, 4,3 инчийн мэдрэгчтэй дэлгэц, 16GB-ийн санах ой, 1GB-ийн мемори карттай бөгөөд ар талдаа 8 мегапикселийн камер, нүүрэн талдаа 3 мегапикселийн камертай байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж