Apollo нарны эрчим хүчээр цэнэглэгддэг смартфон

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Apollo нарны эрчим хүчээр цэнэглэгддэг смартфон

Umeox компаний бүтээсэн Apollo смартфон нь Google-ийн Android үйлдлийн системд суурилсан сонирхолтой загваруудын нэг болжээ. Энэхүү загварыг зах зээлийг тэргүүлэгчдэд бус жирийн ард иргэд, харьцангуй хэмнэлттэй хэрэглээг илүүд үздэг хүмүүст зориулан бүтээсэн байна.

Apollo нь нарны эрчим хүчээр цэнэглэгддэг бөгөөд Android 2.2 үйлдлийн системтэй юм. Харин онцлогуудын хувьд харьцангуй хязгаарлагдмал бөгөөд микроSD картны оролт болон ар талдаа камертай байна. Umeox компани энэхүү смартфоныг Европ, Латин Америк болон Энэтхэгийн зах зээлүүдэд 100 ам.долларын үнэтэйгээр энэ ондоо багтаан худалдаалж эхлэх ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж