Ч.Сангарагчаагийн хэргийг Дээд шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаагийн хэргийг Дээд шүүхэд шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаад холбогдох хэргийг  хуульд заасны дагуу   харьяалал тогтоолгохоор Сүхбаатар дүүргийн шүүхээс  өчигдөр Дээд шүүх рүү шилжүүлжээ.  Уг хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Сангарагчаад Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчин  тус газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг тагнаж чагнасан гэх хэрэгт Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дуусаад, прокурорын хяналтын шатнаас өнгөрсөн арванхоёрдугаар сард тус дүүргийн шүүхэд  шилжүүлсэн  билээ. Харин дүүргийн шүүхээс төрийн нууцтай холбоотой хэрэг учраас ийн дахин харьяалал тогтоохоор Дээд шүүхэд  шилжүүлсэн байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж