Хайрын шүлгийн уралдааны ялагч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Хайрын шүлгийн уралдааны ялагч тодорлоо

“Нэгэн зүгт” хамтлагийнхан фенүүдийнхээ дунд Гэгээн хайрын өдрөөр хийсэн  анхны бие даасан “Би чамд хайртай” тоглолтоо зориулан хайрын шүлгийн уралдаан зарласан билээ. Тус уралдаанд 500 гаруй оролцогч өрсөлдөн шүлгээ илгээжээ. Өчигдөр тоглолт дээрээ “Нэгэн зүгт” хамтлагийнхан уралдааны ялагчаа тодруулан шагнал гардуулан энэхүү шүлгээр дуу хийх ээ амлав. Ингээд ялагчаар Мөнх-Удам гэж залуу тодрон “Наран фүүдс” компанийн оруулж ирдэг Италийн “BACI” брэндийн шоколадны цуглуулга, “Time” брэндийн нэг сая төгрөгийн хос бугуйн цагнийн эзэн боллоо. Тэрбээр эл шүлгээ өнгөрсөн жилийн Гэгээн хайрын өдөрт зориулан зохиож байжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж