“Ньюанс” 10 жилийн ойн тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

“Ньюанс” 10 жилийн ойн тоглолтоо хийнэ

Энэ жил “Ньюанс” хамтлагийн 10 жилийн ой тохиож байгаа билээ. Хамтлагийнхаа ойн хүрээнд ирэх сард Дуурь бүжгийн эрдмийн театрт бие даасан тоглолтоо хийнэ. Жил бүр энэ л өдөр үзэгчдэдээ тоглолтоо барьдаг тэд сюрпризээ дэлгэхийг  хүссэнгүй.  10 жилийн ойн тоглолт тэсрэлт, гэнтийн бэлэг дүүрэн байна гэдгийг л дуулгалаа. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сард орон нутагт байгаа фенүүддээ тоглолтоо хүргээд ирсэн тэд үлдсэн цөөхөн аймгуудад энэ зун явж ая дуугаа хүргэхээр төлөвлөөд байгаа аж.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж