Бахрейны сөрөг хүчин Засгийн газартай ярихгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Бахрейны сөрөг хүчин Засгийн газартай ярихгүй

Арми сануулгагүйгээр гал нээсэн гэж жагсагчид үзэж байна

Шиитийн улс төрийн үндсэн сөрөг хүчин шинэчлэлийн тухай бүх нийтээр хэлцэл явуулах хаан ширээ залгамжлагч жонон Шейх Салман бин Хамад аль-Халифийн саналыг хүлээн авахаас татгалзав.

Өнгөрсөн пүрэв гаригт парламентын суудлаа орхисон сөрөг хүчний "Вефак" эвсэл мэдэгдэл хийхдээ Засгийн газар огцорч арми нийслэлийг орхин гарах хэрэгтэй гэсэн байлаа. Баасан гаригт аюулгүйн албаныхан вант улсын эрх баригчдыг өөрчлөх шаардлага тавьж байгаа жагсагчдыг буудсан байна. Эмнэлгийн мэдээгээр мөргөлдөөний явцад наад зах нь 120 хүн шархаджээ.
 
Гэрч нарын хэлж байгаагаар цэргийнхэн жагсагчдын эсрэг байлдааны сум хэрэглэсэн байв. Мөн нулимас асгаруулах хий хэрэглэжээ.

Үүний өмнө жагсаалын үеэр амь үрэгдсэн дөрвөн хүнийг нутаглуулсны дараа хүмүүс нийслэлийн төвийн зүг хөдөлсөн байна. Баасан гаригт хотын чухал цэгүүдэд цэргийнхэн хяналтаа тогтоосон ч эсэргүүцэгсдийг тэр нь зогсоосонгүй.
“Өмнө нь бид ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байсан бол одоо засгаас вангийн гэр бүлийнхэн зайлах ёстой” гэж үзэж байна хэмээн амь үрэгдсэн хүний хамаатан ярив.

Сануулгагүйгээр гал нээсэн нь
Манама хотоос ВВС-гийн сурвалжлагч Кэролайн Хоули дамжуулснаар жагсагчид шархадсан нөхөд нь байгаа эмнэлгийн зүг явж байхад нь Сувдын талбайд тэдний зүг цэргийнхэн гэнэтхэн гал нээсэн байна. Бахрейны эмнэлгүүдэд шархдагсдыг хүлээн авахаар бэлтгээд эхэлжээ.
 
Бахрейны эсэргүүцлийн шалтгаан нь шашины зөрөлдөөнд байгаа

Нэгэн гэрчийн яриагаар цэргийнхэн юу хийх гэж буйгаа сануулалгүйгээр гал нээсэн ажээ. “Тэд бидний зүг буудаад эхэлсэн. Эмнэлэгт хориод шархтай хүмүүс байгаа. Нэг залуугийн толгойд сум туссанаас тэр амь үрэгдсэн” гэж гэрч өгүүлжээ.
Жагсаалд оролцсон банкны ажилтан 27 настай Али Хажи  цэргийнхэн байлдааны сумаар буудсан гэж батлан ярьжээ. “Хөлдөө, чээжиндээ шархадсан хүмүүсийг би харсан. Нэг эрэгтэйн  толгой цусандаа будагдсан байлаа” гэж Хажи хэлэв.
Эмнэлгүүдэд 120 хүн хүргэгдэн ирсэн гэж Бахрейны Эрүүл мэндийн албаны төлөөлөгч  ВВС-д мэдээлжээ. Тэдний ихэнх нулимс асгаруулах хийн хордлогтой, зарим нь гэмтэж бэртсэн, нэг хүн хөлөндөө галт сумын шархтай байсан гэнэ.

"Исламын цэргийнхэн"
Жонон Шейх Салман бин Хамад аль-Халифа телевизээр үг хэлж, байдал намжингууд шинэчлэлийн талаар бүх нийтийн хэлэлцүүлэг явуулна гэлээ.

 Бахрейны эмэгтэйчүүд
Дээд ерөнхий командлагчийн орлогч, жонон жагсагчдыг гэртээ тарахыг уриалсан байна.  Вангийн гэр бүл ба эрх баригч элит нь суннитийн исламын сүсэгтнүүд бөгөөд жагсагчдын ихэнх нь шиитүүд юм. Шиитийн нөлөө бүхий шашны зүтгэлтэн шейх Исса Кассем болсон хэрэг явдлыг яргалга гээд Засгийн газар хэлэлцээрийн хаалгыг хаасан гэлээ. Баасан гаригийн мөргөлийн үеэр түүний сэтгэлийн хөөрөлтэй хэлсэн үгийг цугларсан олон "Исламын ялалт!", " Халифад үхэл!", "Бид таны цэргүүд" гэх уриагаар уухайлан хүлээн авч байв.

Хаан ширээ залгамжлагч жонон Манама хотын төв талбайгаас цэргийн техникийг гаргасан байна. Жагсагчид талбайд эргэн орохыг оролдож байгаа ч цагдаагийнхан тэднийг нулимс асгаруулах хий хэрэглэн хөөж байна.

Америкийн  флотын тавдугаар бааз
Шинэчлэл хийхдээ тайвнаар хандахыг Бахрейны Засгийн газарт Барууны орнууд уриалж байна. Жагсагчдын эсрэг хүч хэрэглэснийг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Нэви Пиллай буруутгажээ. Бахрейн, Ливи, Йеменд болж буй хэрэг явдалд түгшиж байгаагаа Барак Обама илэрхийлэв.

Бахрейнд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тавдугаар флот байрладаг. Их Британиас тусгаар тогтнолоо авсан 1971 оноос хойш Бахрейнд суннитууд ба шиитүүдийн хооронд сөргөлдөөн нэг биш удаа гарч байлаа. Исламын энэ салааны сүсэгтэн шиитүүд Бахрейнд тэднийг хоёрдугаар зэргийн хүмүүс гэж хүлээн авдгийг хэлж байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж