Ууртай Казинс шийтгүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Ууртай Казинс шийтгүүллээ

“Сакраменто Кингс” багийн рүүки ДеМаркус Казинс багаасаа шийтгэл хүлээлээ. Багийнхаа тоглогчтой хувцас солих өрөөнд муудалцан зодоон үүсгэсэн гэж түүнийг нэг тоглолтоор шийтгүүлсэн байна. Бямба гаригт “Оклахома Сити Тандер”-т 99:97 харьцаатай хожигдсон тоглолтоос болж тэрбээр багийнхаа Донте Грийнтэй муудалцсан. Тэдний маргааны гол шалтгаан нь Грийн сүүлийн мөчид Казинст бус Тайрик Эванст дамжуулалт өгснөөс үүдсэн байна. Улмаар Эванс холын зайн шидэлтээ алдаж, тус тоглолтонд баг нь хожигдсон юм.

Багийн үйл ажиллагааны ерөнхийлөгч Жефф Петри “NBA-ын талбайд болон талбайн гадна дарамт шахалт, хэрцгийлэл байх ёсгүй. Тиймээс яагаад түүнийг шийтгэсэн нь ойлгомжтой биз дээ” гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр “Түүний ийм үйлдэл хийсэн нь хамаагүй. Тэр бидний нэг хэсэг байж, бидэнтэй хамт цаашид ч өсөн дэвжиж, сайжирсаар байх болно” гэжээ.

Рүүки тоглогчийн энэ улиралд авч байгаа анхны шийтгэл энэ биш бөгөөд багийн дасгалжуулагч Пол Вэстфал арванхоёрдугаар сарын дундуур болсон тоглолтын үеэр “Голден Стейт”-ийн хамгаалагч Рэжжи Уилльямс руу гар далайсан учраас нэг тоглолтыг сэлгээнээс эхлүүлэх шийтгэл авсан. Түүнээс гадна арваннэгдүгээр сард тэрбээр багийнхаа биеийн хүчний дасгалжуулагчтай мөн л маргалдсаны улмаас багийн зүгээс шийтгүүлж байсан байна.

Өнгөрсөн жилийн драфтын 5-аар сонгогдсон адайр ааштай тоглогч маань өөрийн буруу үйлдэлд багийн нөхөд, мөн удирдлага, өөрийн хөгжөөн дэмжигчдээсээ уучлал хүссэн байна. Казинс энэ улиралд 13.1 оноо, 8.9 самбар дунджилж байгаа аж.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж