Форсберг зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Форсберг зодог тайллаа

Петр Форсберг мөсөн талбайдаа эргэн ирээд “Колорадо Аваленш”-ийн төлөө хоёрхон тоглолт хийгээд зодог тайлах боллоо. Шведийн домогт тоглогч маань хэд хэдэн удаа эргэн ирэлт хийж байсан ч энэ удаад шийдвэрээ дахин өөрчлөхгүй бололтой.  Үндэсний хоккейн холбооны улирлын үнэ цэнэтэй тоглочийн шагналт алдарт тоглогч маань 2003 оноос хойш хөлний архаг гэмтэлтэй тоглосоор ирсэн. Нэгдүгээр сарын 22-нд эргэн ирж, “Аваланш”-ийн бүрэлдэхүүнд мэргэжлийн тоглолтоо үргэлжлүүлэхийг хүссэн Форсбергтэй шинэ баг нь улирлыг дуустал нэг сая ам.долларын гэрээ үзэглээд байсан юм. Стэнлийн цомыг хоёр дахиа хүртэх хүсэлтэй тус багт Форсберг  өнгөрсөн долоон хоногт хоёр ч тоглолтод оролцож, талбайд 35 минутыг өнгөрүүлсэн ч гоол хийж чадаагүй.

Мөсөн талбайн амьд тоглогч маань өөрийн шийдвэрийнхээ талаар “Хүмүүс намайг мөсөн талбайд тоглохдоо бүхнээ зориулж байсан гэдгийг минь дурсч байгаасай. Сайн муу нь хамаагүй. Өчигдөр энэ талаар бодсон. Талбайд гараад гулгахад хүмүүс намайг дэмжиж байлаа. Тэднийг бодоод маргааш энэ шийдвэрийг гаргаж болох байсан ч, тэгж чадсангүй. Өнөөдөр зөв үе нь юм шиг санагдаж байна” гэжээ.
2004-2005 оны улиралд ажил хаялт болохоос өмнө Форсберг карьерынхаа ихэнх үеийг “Филадельфи” багтай холбосон. “Нашвилл”-тэй гэрээ хийхээсээ өмнө тэрбээр “Флайерс”-ыг ахалж байсан юм. 2007-2008 оны улиралд “Денвер”-ийн бүрэлдэхүүнд мөсөн талбайдаа эргэн ирсэн ч цавины гэмтлийн улмаас цөөн тоглолтод оролцсон юм.
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж