Нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж дуусчээ

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн халтиргаа гулгааг арилгах зорилгоор Улаанбаатар хотын дүүрэг бүрт их цэвэрлэгээ хийж дуусчээ. Сүхбаатар дүүрэг 115 хүний бүрэлдхүүнтэй ажиллаж Сүхбаатарын талбай, Засгийн газрын ордон, Монгол Туркийн цэцэрлэг, Лениний цэцэрлэг, Чингисийн өргөн чөлөөний баруун тал, Багшийн дээдийн  автобусны буудал, Хонхтой саад болон Энхтайвны өргөн чөлөө гээд нийт 69100 м2 талбайн  14000 тн  цас мөсийг арилгажээ. Баянзүрх дүүргийнхэн 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж 2400 м2 талбайг цэвэрлэжээ.  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт дүүргийн хэмжээгээр  24 хорооны 618 иргэн,  464 аж ахуйн нэгж байгууллагаас 1128 нийт 1746 хүн  гарч 44240 м2 талбайн цас, мөс халтиргаа гулгааг цэвэрлэн 14 тн хог хаягдал  ачуулсан бол Баянгол дүүрэг дүүрэг Энхтайваны өргөн чөлөө, Энэбишийн өргөн чөлөө, Ард-Аюушийн өргөн чөлөө, Чингүнжав, Амарсанаа, Магсаржав, Үндсэн хууль, Жасрай, Хасбаатар, Эх нялхсын хажуу, Сөүлийн гудамж, Занабазарын гудамж, төмөр замын гудамжууд болон хороодын доторх жижиг гудамжуудын явган хүний замын цас мөсийг цохиж цэвэрлэн нийт 98200м2 талбайн цас мөсийг цэвэрлэж халтиргаа гулгааг арилгасан байна. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа 631 аж ахуй нэгж байгууллагын 1120 хүн өөрийн эзэмшлийн болон дүүргээс хариуцуулан өгсөн явган хүний зам, талбай, ТҮК-н 50 ажилтан нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн халтиргаа гулгааг арилгаж, СӨХ-д өөрийн хариуцсан орон сууцны ойр орчим болон явган хүний зам, талбай, Сургууль,цэцэрлэг, төрийн байгууллагууд өөрийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэж. нийт 515000 м2 талбайн хальтиргаа гулгааг арилгажээ. Хан-уул дүүргийн хэмжээнд нийт 420 Аж ахуйн нэгж цэвэрлэгээнд гарч, Чингисийн өргөн чөлөө, Богдын музейгээс Зайсангийн дөрвөн замын уулзвар хүртэл, Махадма Гандийн гудамжны нийт 71985 м2 талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж