“Дуулиан-2020”-ийн 5000 дахь гоолын эзэн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

“Дуулиан-2020”-ийн 5000 дахь гоолын эзэн тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож буй тав дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээний шөвгийн 32-ын хариу тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын ордонд боллоо. Хоёр өдрийн турш нийт 40 тоглолт болж, дараагийн шатанд өрсөлдөх багууд тодорсон байна. Энэ үеэр нийт 297 гоол орсон ба тэмцээний туршид нийт 5172 гоол ороод байгаа юм. Сонирхуулахад, тэмцээний 5000 дахь гоолын эзнээр 17 насны ангилалд тоглож буй “Ирээдүй” цогцолборын 9 дугаартай тоглогч Ч.Чинбат тодорчээ. Тэрбээр 12-нд 15-р сургуулийн багийн эсрэг гоолдсоноор 5000 дахь гоолын эзэн болсон байна.
“Дуулиан-2020” тэмцээний шөвгийн 16-гийн тоглолтууд энэ сарын 26, 27-нд ХУД-ийн Биеийн тамир, спортын ордонд болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж