Н.Мөнх-Оргилын өмгөөлөгч шүүхийн шийдвэр авчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Н.Мөнх-Оргилын өмгөөлөгч шүүхийн шийдвэр авчээ

Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж, амь насыг нь егүүтгэсэн жигшүүрт хэрэг үйлдсэн  болох нь ДНК-ийн шинжилгээгээр нотлогдож шүүхээс ялын дээд хэмжээ сонссон Н.Мөнх-Оргилын давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өнөөдөр өмгөөлөгч Р.Насанжаргал  төлөөлөн авчээ. Түүний өгсөн мэдээллээр шүүгдэгч  Н.Мөнх-Оргил нь Дээд шүүхэд гомдол гаргах хүсэлтэй байгаа гэнэ. Түүний давж заалдах шатны шүүх хурал нийслэлийн Шүүхэд өнгөрөгч нэгдүгээр сарын 25-ны өдөр болж анхан шатны шүүхээс оноосон цаазын ялыг хэвээр баталсан юм. Шүүгдэгч Н.Мөнх-Оргил нь найман настай охиныг хүчирхийлж амийг нь егүүтгэснээс гадна Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн  гэм буруу нь шүүхээр тогтоогдсон билээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж