Ж.Очбадрах давж заалдлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Ж.Очбадрах давж заалдлаа

Бүлэглэн хүний амь нас хохироосон хэргээр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс 20 жилийн хорих ял сонссон Ө.Хэрлэнчимэгийн хамсаатан Ж.Очбадрахын өмгөөлөгч өнөөдөр давж заалдах өргөдлөө нийслэлийн Шүүхэд өгчээ.  Харин Ө.Хэрлэнчимэг давж заалдах хүсэлт гаргахгүй тухай өмгөөлөгчдөө мэдэгдсэн ч уг хүн амины хэрэгт шүүгдсэн найман хүний хэн нэг нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тохиодолд хуульд заасны дагуу  хэргийг  хяналтын шатны шүүх хянан хэлэлцдэг байна. Одоогоос гурван жилийн өмнө 15 настай охины амийг нь егүүтгэсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Ө.Хэрлэнчимэг, Ж.Очбадрах нарт анхан шатны шүүхээс 20 жил, С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нарт тус бүр 17 жилийн хорих ял оноосон бол Д.Отгонжаргал, Ж.Очмандах, К.Тэмүүжин нарыг гэм буруугүй хэмээн цагаатгасан билээ. Харин 17 жилийн ял сонссон  С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нар нь тухайн хэрэг гарах үед буюу 2008 онд насанд хүрээгүй байсан учир Өршөөлийн хуульд хамрагдсан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж