Баянтэс сумын гамшгийн байдлыг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Баянтэс сумын гамшгийн байдлыг цуцалжээ

Өнгөрсөн сард Завхан аймгийн зарим сумдад өвөлжилт хүндэрч байгаа талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Одоогоор орон нутагт ямар байгаа талаар аймгийн Засаг дарга Я.Санжмятаваас тодруулаа.

-Танай аймгаар хаваржилт ямархуу байна?

-Өнөө, маргаашдаа аймгийн нийт нутгаар цас орж байна. Яг өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэн сум алга байна. Өнгөрсөн сард аймгийн хойд талын сумд буюу Асгат, Баянхайрхан, Баянтэс сумдад илүү хүнд байсан. Цаг наашилж, хүйтний эрч суларч байгаа болохоор цасан бүрхүүл тогтоод байсан газруудаар суулт өгч, малын бэлчээрлэлтэд хүндрэл учрахааргүй болчихоод байна.

-Баянтэс сумын хувьд?

-Өнгөрсөн сарын эхээр Баянтэс сумыг гамшгийн бэлэн байдалд ажиллаж байсан ч, саяхнаас өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсан.

 -Малын хорогдол хичнээн байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар нийт 24 сумдаас гурван мянга орчим малын хорогдолтой байгаа.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж