Шар усны үерээс сэргийлэхийг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Шар усны үерээс сэргийлэхийг анхааруулав

Булган аймгийн Бугат, Булган, Сайхан, Баян-Агт, Асгат сумдад өвөлжилт хүндэрч, нийт нутгийн 70 хувьд нь цасан бүрхүүл тогтоод байгаа талаар өнгөрсөн сард бид мэдээлж байсан. Тус аймгийн хэмжээнд одоогоор хаваржилт харьцангуй сайн байгаа аж. Дээрх сумдад орсон их хэмжээний цас хайлж, шар усны үер болох аюулаас сэргийлэх арга хэмжээг хэрхэн авч буй талаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга дээд ахмад Д.Ууганбаяраас тодруулахад “Ойрын өдрүүдэд нийт нутгаар дулаарч байгаа болохоор аймгийн хойд болон баруун талын сумдын нутгаар их хэмжээгээр орсон цас хайлж, шар усны үерийн аюул нүүрлэж болзошгүй байдал үүсээд байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд сумдын Засаг дарга нарын дунд шуурхай зөвлөлгөөн зохион байгуулж, хэрхэн ажиллах талаар албан даалгавар өгөх ажил хийгдэж байна. Мөн гол мөрний мөс цөмрөх аюултай энэ цаг үед анхаарал болгоомжтой зорчих, гүүрээр гарч байх гэсэн санамжуудыг олон нийтийн газар болон авто тээврийн газраар дамжуулан олгож байна. Хаврын цагт гал түймийн асуудал байнга яригдаж байдаг. Үүнтэй холбоотойгоор зааварчилгаа зөвлөлгөө, албан байгууллага, сумдад үзлэг шалгалт хийж байна. Аймгийн хэмжээнд нийтдээ 3095 тоо толгой мал хорогдсон дүн мэдээ байна” гэв.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж