Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Архи аа, гэж

Нэг нөхөр архиджээ. Туугаад байж,
туугаад л байж. Нэг мэдтэл хөл дээрээ ч зогсож чадахаа болив. "Миний
хэмжээ хэтэрчээ, гэртээ харья" гэж бодов гэнэ. Баарнаас гарах санаатай
алхах гэсэн чинь яагаад ч хөл дээрээ тогтдоггүй! Дүүрсэн хэрэг гээд
мөлхөв. Жаахан мөлхөж байгаад дахиад л өндийх гэж үзтэл буцаад л
уначихлаа гэнэ. Мөлхөөд байж, мөлхөөд байж. Арайхийж гэртээ ирээд
авгайдаа баригдахгүйн тулд сэмхэн хувцсаа тайлаад унтжээ. Өглөө нь авгай
нь сэгсэрч сэрээгээд,

-Өмхий гуйлгачин чинь ахиад л ногоороо юу?
Битгий уу, гэж хэд хэлдэг юм бэ, чамд! гэж чарлав. "Шөнө ирэхдээ огт хар
авахуулаагүй л юмсан. Шулам чинь хаанаасаа мэдчихэв ээ" гэж нөхөр
бодоод,

-Би уугаагүй ээ. Чамд хэн хэлээв? гэж гүрийв.
-Баарнаас утасдаж байна, ногоон оо! Чи тэнд дахиад л тахир дутуугийн тэргэнцрээ мартсан байна гэж эхнэр нь чарлалаа гэнэ.

Шөнө дунд. Нэгэн эр гэртээ шал согтуу ирэв гэнэ.
-Хөөе эхнээр. Хүүе гэм! гэж хашгирав. Чимээ алга.
-Хөөе хүүр ээ! Би дахиад л уучихлаа. Харааж зүхээд өгөөч! гэж дахин хашгирав. Эхнэрийн тэвчээр барагдаад,
-Өмхий ногоон минь, хол очоод үхэж далдраач!
-Ээ
ашгүй дээ. Ор наана чинь байгаа юм уу? Хөгшин чинь ороо хайгаад
олдоггүй ээ. Ойртохоор дахиад нэг хараагаад орхиорой, орны толгой
мөргөчихнө шүү!

http://amarsaikhan.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж