П.Дашийн хэрэгт санхүүгийн шинжээч томилно

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

П.Дашийн хэрэгт санхүүгийн шинжээч томилно

Улсын мөнгө завшсан хэрэгт яллагдагчаар татагдсан  ОБЕГ-ын дарга асан, хурандаа П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарт  холбогдох эрүүгийн хэргийг энэ долоо хоногт нийслэлийн Прокурорын газарт ирүүлэх ёстой байсан юм. Гэвч тэдэнд холбогдох хэрэгт санхүүгийн шинжээч томилж, шалгуулахаар хугацааг 30 хоногоор сунгажээ. Учир нь П.Даш, Л.Алтангэрэл нарын улсын хөрөнгө хувьдаа завшсан гэх баримтууд хоорондоо зөрж  байгаа тул дахин шалгах хэрэгтэй гэж үзсэн байна. Хэрэгт яллагдагчаар татагдсан П.Даш, Л.Алтангэрэл нар улсад 300 сая төгрөгийн хохирол учруулсан, бараа материал, машин техникийг тендергүй авсан, холбогдох хуулийг ноцтой зөрчсөн гэж  буруутгаж, анхан болон давж заалдах шатны шүүхээс 4.6 жилийн хорих ял сонсож байсан билээ. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж