
Япон Улс нь газар хөдлөлтийн идэвхитэй бүс нутагт оршдог бөгөөд энэ талаар сургалт сурталчилгаа зохион байгуулах туршлагатай улсын тоонд багтдаг бөгөөд дээрх сургалтаар Японы туршлагыг нэвтрүүлэх юм.
Мөн газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах туршлага, олон нийтийн газар, сургууль, цэцэрлэг, албан газруудын аюулгүй байдлыг хангах, газар хөдлөлтөд хэрхэн бэлэн байх зэрэг сэдвүүдээр лекц унших аж.
Энэ сарын 16-17-ны өдрүүдэд нийслэлийн 6 ба 20 дугаар сургуулиудад газар хөдлөлтөд хэрхэн бэлэн байх талаар практик сургалтыг явуулах юм.
Б.Алтансүх