Ахмад дасгалжуулагчид халаагаа өгсөөр

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Ахмад дасгалжуулагчид халаагаа өгсөөр

NBA цаг хугацааг даган өөрчлөгдөж байдаг. Гэхдээ энэхүү өөрчлөлт маш хурдан явагддаг ч тэр шүүлтүүрээр тунаж үлдсэн, улмаар цаашид томоохон амжилт гаргасан цөөхөн дасгалжуулагчид байдаг юм. Тэд бол Дон Нелсон, Жерри Слөүн, Фил Жэксон, Грегг Попович.

Дон Нелсон өнгөрсөн улирлыг төгсгөлөө болгосон бол Фил Жэксон энэ жилийг дуусгаад амрахаар шийдсэнээ дуулгасан. Харин Слөүн гэнэтийн шийдвэрээ цаашид ажиллах эрч хүч үгүй болсон гэж тайлбарласан. Дараагийнх нь хэн бэ.

Слөүн ерөнхийдөө цаашид ажиллаад ямар үр дүнд хүрч чадах билээ гэдгээ мэдсэн учраас зодог тайлсан байж болох талтай. Одоогийн “Юта Жазз” түүнийг ганц авч үзээгүй шагнал болох NBA-ын аваргын бөгжтэй болгохгүй нь тодорхой учраас юуны төлөө тэр үлдэнэ гэж. Хожлын тооны төлөө юу эсвэл буурал үснийхээ тоог нэмэх гэж үү. Эсвэл бүр олон жил ажилласан рекорд амжилтаа эвдэгдэхгүй хэвээр үлдээхийн тулд уу? Энэ бүх асуултууд мэдээж няцаалт авна. Тэр зөвхөн цаг нь болсон гэдгийг л мэдсэн.

Харин түүний араас домогт дасгалжуулагчдын нэг Рик Аделман энэ улирлыг дуусгаад ажлаа хүлээлгэн өгч магадгүй байна. Фил Жэксоны адилаар сүүлийн жилүүдэд амралтаа авах тухай яриа байн байн гарч байсан ч энэ улирлыг дуусгаад эхнэртэйгээ энэ асуудлыг илүү нухацтай ярина гэдгээ мэдэгдээд байгаа юм. Ирэх зургадугаар сард 65 нас хүрэх Аделман Слөүний адилаар бас л аварга авч үзээгүй агуу дасгалжуулагчдын нэг. Удирдаж байсан багтайгаа хамт нэг удаа шигшээд шалгарч, хэд хэдэн удаа бүсийн аваргын төлөө хүч үзэж байсан. Түүний амжилтын төгсгөл үеийн оргил хэсэг нь “Сакраменто Кингс”, “Хьюстон Рокетс” багууд. (1998-2005 он) Үүнээс хойш амжилт нь буурсаар өнгөрсөн жилээс эхлэн плей-оффын гаднах баг болон үлдсэн. Одоо Аделманд зодог тайлах эсвэл муухан “Рокетс”-ыг дахиад нэг жил удирдах гэсэн хоёрхон сонголт байна. Олон жил энэхүү ажлыг хийсэн учраас найдвар муутай “Рокетс”-ыг удирдахын оронд гэртээ амрах талаар бодох магадлал илүүтэй өндөртэй юм. Ямартай ч үеийнхэн нь зодог тайлаад эхэлсэн энэ цаг үед тэтгэвэрт гарах үгүйгээ улирал дуусгаад шийдэх гэнэ.      
     

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж