Гишүүд Японд амарч байна

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Гишүүд Японд амарч байна

УИХ-ын намрын чуулган өндөрлөж, гишүүдийн нар гарч байна. Хөдөө гадаа явах нь явж, амрах нь амарч, сая нэг эрх чөлөөгөө эдлэх шиг болж байна. Дөрвөн сар ордны мухар сахисны тэдний хувьд албан томилолт ч бас л нэг амралт. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Энхболд, О.Чулуунбат, Р.Буд нар Японы парламентын шугамаар албан айлчлал хийхээр өчигдөр мордсон. Тэдний араас УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, Э.Мөнх-Очир, Ж.Энхбаяр нар мөн Япон улсыг зорьжээ. Нас зүс, өнгө төрхөөр нь яггүй тааруулсан ийм томилолтыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл л ганцаараа хийж чаддаг байх даа.

Б.ЗАЯА   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж