“Монгол хүн 2020” Булган аймагт

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

“Монгол хүн 2020” Булган аймагт

Ардчилсан намаас санаачилсан “Монгол хүн 2020” хөтөлбөрийг гурав хоногийн дараа Булган аймагт сурталчилж, таниулахаар болжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол хүнийг эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажил орлоготой, аюулгүй орчинтой байлгах зорилт дэвшүүлээд байгаа юм. “Монгол хүн 2020”  уулзалтыг Булган аймгийн төвд зохион байгуулах бөгөөд сум бүрээс 10 төлөөлөгч оролцуулахаар төлөвлөсөн байна. “Монгол хүн 2020” уулзалтад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг болон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нараар удирдуулсан баг оролцох ажээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж