Кувейтийн эрх баригчид бэлэг барив

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Кувейтийн эрх баригчид бэлэг барив

Кувейтын эрх баригчид улсынхаа цэргийн анги нэгтгэлийн албан хаагчдын цалинг нь ихээхэн нэмэгдүүлж мөн уугуул иргэддээ материаллаг тусламж үзүүлэхээр шийдсэн тухай лхагва гаригийн дугаартаа Аль-Кабас сонин бичжээ.

Цэргийнхэн, гал сөнөөгчид, цагдаа ба үндэсний гвардийнхны цалин 72-115 хувиар нэмэгдсэн байна.
 
Мөрдөстэй албан хаагчдийн жилийн цалингийн төсөв 200 сая динараар (713,5 сая ам.доллар) нэмэгдлээ гэж Засгийн газрын танхимын хэрэг эрхлэх Төрийн сайд Родан ар-Родан уг сонинд ярьжээ.

Энэ сард тэмдэглэж байгаа Кувейт улс байгуулагдсны 50 жилийн ой, Иракийн эзлэн түрэмгийллээс чөлөөлөгдсөний 20 жилийн ой болон шейха Сабах аль-Ахмед аль-Жабер ас-Сабахын эмир болсны таван жилийн ойг тохиолдуулан дээрх арга хэмжээг авчээ.

Цэргийн бага даргын цалин 156 динарыг 300 (1070 доллар) болгосон бол бригадын генералын цалинг 780 динараас (2782 доллар) 1430 динар (5100 доллар) болж өсгөв. Орон нутгийн хүчний байгууллагад ажилладаг цагаачдын цалин ч өссөн байна.

Гурван ойгоор эмиратын уугуул иргэд нийт 1,1 сая хүн тус бүр 1000 динарын (3572 доллар) урамшуулал авсан байна. Нийт урамшууллын хэмжээ нь дөрвөн тэрбум ам.доллар болжээ.

Үүний зэрэгцээ кувейтчууд 14 сарын турш үнэгүй бүтээгдэхүүнээр хангагдах гэнэ. Харин гадаадын төлөөний ажилтнууд энд хамрагдсан эсэх нь тодорхойгүй. Сүүлийн хоногт ирсэн мэдээгээр тус орны иргэн биш хүмүүс олон тооны жагсаал хийж байна. Тэд өөрсдийн эрхийн төлөө жагсаал хийх үеэр нь цагдаагийнхан тэднийг хөөн тарааж, гучаад хүнийг шархдуулжээ гэж Reuters энэ бямба гаригт мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээгээр Эль-Жахра мужид нүүдэлчин бедуин голдуу мянгаад хүн жагсчээ. Жагсагчид тэдэнд иргэний эрх өгөх, Кувейтын ердийн иргэдийн адил үнэгүй боловсрол, эмнэлгийн үйлчилгээг шаарджээ.

Хүчнийхэн тэдний эсрэг усан буу, нулимс асгаруулах хий ашигласан байна. Нийтдээ тавиад хүнийг баривчилсан гэнэ.  Салиби тосгонд наяад хүн оролцсон бас нэг цуглаан болжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж