“Флайерс” довтолгооны хүчээ нэмлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

“Флайерс” довтолгооны хүчээ нэмлээ

“Торонто Мапл Леафс” баг довтлогч Крис Верстийгийг солилцоогоор “Филаделфиа Флайерс” баг руу илгээж, оронд нь драфтын эрх авчээ. Эдгээр эрх нь 2011 он буюу энэ жилийн драфтын эхний болон гуравдугаар тойргийн сонголтууд юм. Верстийг энэ улиралд 53 тоглолтод оролцож,  35 оноо авснаар багийнхаа жагсаалтын зургаад бичигдэж байсан юм. Энэ нь 14 гоол, 21 оновчтой дамжуулалт. Тэрбээр өнгөрсөн хавар “Чикаго Блэкхауккс”-ын хамтаар Стэнлийн цомыг хүртэж, улмаар Торонтогийн гишүүн болоод байсан билээ. Мэдээж “Флайерс” плей-оффт бэлдэж туршлагатай довтлогчийг эгнээндээ нэгтгэж байна. Тэд одоогоор дорнод бүсийг 77 оноотойгоор тэргүүлж байгаа учраас Стэнлийн цомын төлөө өрсөлдөх боломжтой багт зүй ёсоор тооцогдоно.

Верстийг ч гэсэн өнгөрсөн жил тус багийн плей-оффын амжилтыг ахиулна гэдгээ хэвлэлийн хурал дээр хэлжээ. Багийн удирдлагууд ч Стэнлийн цомын төлөөх тулааны утааг мартаагүй байгаа довтлогчоор хүчээ зузаатгасандаа сэтгэл хангалуу байгаа. Нэг ёсондоо тэд өөрсдийгөө бэлэн гэж үзэж байгаа ажээ.

“Флайерс”-ын менежер Пол Холмгрен хэлэхдээ “Тэр Чикагогийн сүүлийн жилүүдийн амжилттай салшгүй холбоотой. Тэр манай багийн довтолгоог өөр чиг хандлагатай болгоно. Тэр залуу хэдий ч сайн довтлогчийн нэг. Тэр бүхий л нөхцөлд гоолдох чадвартай” гэжээ.

Верстийг 3,083 сая ам.долларын цалин авч байгаа бөгөөд ирэх жил түүний гэрээний сүүлчийн жил байх юм. Тэгэхээр цаашид үнэтэй гэрээ хийх эсвэл лигийн дундаж довтлогчдын нэг болж үлдэх үү, үгүй юу гэдгээ шийдэх баг нь “Флайерс” гэж болно.

“Мапл Леафс” багийн хувьд өнгөрөгч долоо хоногт хийж байгаа хоёр дахь солилцоо нь энэ болж байна. Тэд “Анахим Дакс”-тай мөн довтолгооны чиглэлээр тохиролцоонд хүрч байсан билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж