УБДС, Арвис багууд аваргын төлөө өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

УБДС, Арвис багууд аваргын төлөө өрсөлдөнө

Монголын хөлбөмбөгийн холбооны 2011 оны Өсвөр үе, идэрчүүдийн футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн “Мон-Алтиус” биеийн тамирын сургуулийн зааланд үргэлжилж байна. Энэ сарын 8-нд эхэлсэн тус тэмцээнд гурван насны ангилалд 60 багийн 720 орчим тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэмцээний U-13, U-15, U-17 насны ангиллын аваргын төлөөх тоглолтууд 26-нд болох бөгөөд одоогоор 13-аас доош насны ангилалд медалийн төлөө өрсөлдөх багууд тодроод байна.

Аваргын төлөө УБДС-ийн баг “Арвис” багтай тоглох бол хүрэл медалийн төлөөх тоглолт Багануур болон “Саммит ДМЮ” багийн хооронд болох юм.

Харин U-15 насны ангиллын тоглолтууд 15-17-нд, U-17 ангиллынх 18-19, 22-24-ний хооронд явагдах ажээ.

С.Цэлмэг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж