Хөрөнгө оруулагчид & Валентин

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчид & Валентин

Сүхбаатарын талбайд за­луус өчигдөр хайрын баярын өдрийг тэмдэглэлээ. FM радио, цэцгийн дэлгүүр, худалдааны төв, ресторан зоогийн газар…Нэлэнхүйдээ валентин. Залуус хос хосоороо баярлав…Энэ хоо­­ронд Монголын Засгийн газрын төлөөлөгчид ч “хайр дурлал” ярилцав. Тэдэнд хайр сэтгэлээ илэрхийлэгсэд нь мон­голчууд бус, харин хө­рөн­гө оруулагчид байлаа. Энэ долоо хоногт багтаан эц­сийн шийдэлд хүрч, хэнийг нь “Эрдэнэс Тавантолгой”-н ит­гэлтэй түншээр өргөмжлөх вэ гэдгээ шийдэхийн тулд тэд ийн “дурласан” хөрөнгө оруулагчдын чансааг шалгаж буй нь энэ. “Хайр сэтгэл”-ээ гэнэт илэрхийлэх болсон хө­рөнгө оруулагчдын тоо 16-д хүр­чихсэн.  Бүгдээрээ дэл­хийн эдийн засагт үзүүлэх өөр, өөрийн хүчтэй нөлөөтэй. Мон­голын талаас санал бол­гож буй 0.5-2 тэрбум ам.дол­ларын урьдчилгаан дээр хэн, хэн нь гар татахгүй гэдгээ амла­чихсан. Манай талыг гар дээр нь л ам.доллар тавихгүй бол хяламхийж ч харахгүй “бүсгүй” гэдгийг нь мэдэж бай­гаа болохоор арга ч үгүй биз. Тэдний ийнхүү өгөөмөр загнах шалтгаан нь урд хөр­шийн агуу том зах зээлийг өөрсдийн эрхшээлд авах. Үүнийхээ төлөө Монголын Таван­толгойг хүзүүнээс нь оосорлох юм.

Яг л бат бөх гэр бү­лийн харилцаа хийгээд хайр дур­лалынхаа төлөө хэрэгтэй үед нь хэрэгтэй алхам хийх ёстой шиг. Буулт хийх шалтгаан нь ч агаар нэг. Үүний төлөө л JP Morgan, Gredit Suisse, Goldman Sachs, Morgan Stanley, Deutshe bank, Barclays Capital, CITI, UBS, Standrat Chartered bank, Bank of China, Jefferies and company, ING, Bank of America Merrill lynch, HSBC, Macquarie, BHP Paribas гэсэн акулууд “Эрдэнэс Тавантолгой” хэмээх төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлө­лийн гишүүдтэй хэлэлцээрийн ширээ­ний ард сууж буй.

Тэгвэл энэ сарын 11-ний өдөр “AFP” агентлагт дараах мэдээллийг гар­га­сан байна. Уг мэдээлэлд Монго­лын Засгийн  газар “Citigroup”, “JPMor­gan”, “Morgan Stanley”, “Merrill Lynch”, “BNP Paribas”, “ING” зэрэг банкинд найдвар тавьж бай­гаа хэмээн онцолжээ. Ойрын эх сурвалжаас авсан мэ­дээллээр бол Засгийн газар энэ удаагийн тендерт олон тог­логчийг нээлттэйгээр   оролцуулах сонирхолтой бай­гаа бөгөөд дээрх нэр бүхий өрсөл­дөгчдөөс ялагчийг нь дараах гурван хувилбараар дэвшүүлсэн байна. Энэ дунд “Morgan Stanley”-д гол ялагчаар тодрох найдвар хамгийн өндөр байгаа гэдгийг дурьдсан байлаа.

Харин хоёр дахь хувилбар нь “JPMоrgan” болон “Deutsche Bank”. Эдгээр банкийг “Эрдэнэс Таван­толгой”-н хувьцааг дэлхийн Хөрөнгийн биржид гаргах том үүргийг гүйцэтгэх эрхийг авах боломжтой гэдэг хувилбар ч хаал­ганы цаана яригдаж байгаа талаар онцолсон. Зөвхөн “JPMorran”-ийн тухайд гэхэд л “Монголиа май­нинг групп”-ийн гол хувьцааг Хонконгийн Хөрөнгийн биржээс 650 сая ам.доллараар худалдаж авсан нь Засгийн газартай түншлэхэд чамгүй дөхөм үзүүлэх хүчин зүйл болно гэдгийг ч дээрх агентлаг мэдээлэлдээ тайлбарласан байв.

Тэдний дараагийн нэг сонир­холтой ялагчийг урьдчилж тод­руулсан нь “Goldman Sachs” болон “UBS” гэх санхүүгийн аваргууд байлаа. Энэ хоёр банкийг онцлох бол­сон шалтгааныг Монголын төрийн томчуудтай тун сайн харилцаатай гэд­гээр тайлбарласан байв.

Хэдийгээр дэлхийн мэдээллийн агентлагууд энэ мэтээр өөр, өөрсдийн таамаглал дэвшүүлж буй бол Монголын Зас­гийн газраас хө­рөнгө оруулагчдад барьж байгаа ерөн­хий болзол нь дараах үн­дэс­лэлээр тайл­бар­лагдаж буй. Ерөн­хийдөө Монгол дэлхийн хөрөнгө оруулагчдын ан­­хаар­лын төвд орчихсон уч­­раас манай тал то­дорхой түв­шинд “их зан”-тай байх хэрэгтэй гэ­сэн сонирхол цухал­заж буй нь нууц биш.

Н.Алтанхуяг сайдын хувьд Та­вантолгойн ба­руун Цанхийн хэ­сэгт хамтран ажил­­лах гадаад, до­тоодын хөрөнгө оруулагчдын орол­цоотой нэгдсэн компанийг нээлт­тэй хэлбэ­рээр сонгон шалга­руулах ажлын хэсгийн ахлагчаар ажил­лаж байгаа. Энэ удаагийн шал­гаруулалтын финалын “цом”-ыг гар­дах компанийнх нь ойролцоогоор 15 тэрбум ширхэг хувьцааны хувь заяаг шийднэ гэсэн үг. Тэдгээрийн арван хувийг монголчуудад дотоодын Хө­рөнгийн биржээр дамжуулж та­раах бол дараагийн арван хувийг нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд хуваарилна. Ингэснээр 30 хувийг нь дээрх банкуудын аль нэг нь гадаад, до­тоодын Хөрөнгийн бирж дээр дэлхийн хөрөнгийн зах зээлийн зарчмаар борлуулах эрхтэй болох юм. Үүн дээр нь үндэсний аж ахуйн нэгжүүд Засгийн газрын мэдлийн хувьцааг гаргасны дараа өөрсдөө хүсвэл хувьцаагаа борлуулах боломж­той болно. Ерөнхийдөө аль ч банк нь шалгарлаа гэсэн баруун Цанхийн хөрөнгө оруулалт хийгээд хувьцааны борлуулалтыг хариуцаж, урьдчилгаа олгох үүрэг хүлээнэ. Үүний төлөө Засгийн газрын тө­лөөлөгчид ойрын өдрүүдэд хэлэлцээрийн ширээ­ний наана цаанаас хөрөнгө оруулагчдын зүгээс Монголд амлаж буй таатай сайхан боломжийг нь сонсч байгаа. Хөрөнгийн зах зээл рүү хөтлөхдөө хөрөнгө оруулагчдын хатуу шаардаж буй болзол нь хууль эрх зүйн орчны хатуу чиг шугам гэх яриа мэр сэр дуулдсан. Хувьцааг нь хө­рөнгийн зах зээлд гаргах чухал үүргийг гүйцэтгэх зуучлагчдын хувьд эргээд УИХ хийгээд Засгийн газ­рын эргэлзээнээс үүдсэн бэрх­шээлд орохгүй гэдгээ мэдэгдэж буй нь энэ аж.

Ямартай ч дэлхийн хэвлэлүүд Тавантолгойн хөрөнгө оруулагчийг өөр өөрсдийнхөөрөө тодруулахтай зэрэгцээд хөрөнгө оруулагчид зарим талаараа Монголоос өөр дурлах “бүсгүй”-гүй болсон нь нууц биш юм. Харин эцсийн шийд чухам хэнийг нь хөрөнгийн зах зээлийн итгэлтэй түнш, ирээдүйн хамгийн чухал хань хамсаатнаараа тодруулах нь ирэх өдрүүдэд тодрох биз ээ.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн  тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж