МҮДН-ынхан ”Алтангадас”-тай хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

МҮДН-ынхан ”Алтангадас”-тай хүч үзнэ

Ардчилсан нам дахь фрак­циудын  задрал идэвхжиж эхэл­лээ. Тус нам дахь МҮДН, соц­дек, “Зүүн хойд Азийнхан” нэгдэж, Ардчилсан хүчний хол­­боог байгуулсан ч “Кроун”-ыхан Н.Алтанхуяг на­рыг бараадсан нь саяхан. Хэ­дийгээр З.Энхболд тэр­гүүтэй Ардчилсан хүчний хол­бооныхон өнгөрсөн жил анх­дугаар их хурлаа хийж, “Ал­тангадас”-ынхантай хүч үзсэн ч олигтой үр дүнд хү­рээ­гүй. Н.Алтанхуягийг огц­руулж, намын удирдлагыг гар­таа авна гэсэн нь ч бүтээгүй юм. Тиймээс УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Н.Батбаяр тэр­гүүтэй МҮДН фракцийнхан үйл ажиллагаагаа тусдаа явуу­лахаар шийдсэн сураг байна.

Ардчилсан намын Үндэс­ний зөвлөлдөх хороо саяхан ху­ралдсан. Үүнээс өмнөхөн “Алтангадас” фракцийнхан Ерөн­­хий нарийн бичгийн дар­га Д.Эрдэнэбатын эсрэг “сур­­талчилгаа” явуулсан нь МҮДН-ынхны амбицийг дэ­вэргэсэн хэрэг болов. Тэр­­хүү “сурталчилгаа”-ны гол агуул­га нь “Үндэсний зөв­лөлдөх хорооны хурлын үеэр Д.Эр­дэнэбатыг Ерөнхий на­рийн бичгийн даргын ал­банаас огцруулна” гэсэн ут­гатай байсан юм. МҮДН-ын­­хан чухам үүн дээр ак­цент өгч, Н.Алтанхуягийг ту­­лаанд дуудахаар шийдсэн аж. Учир нь Ардчилсан на­мын генсек Д.Эрдэнэбат бол МҮДН-ын угшилтай эрхэм. Х­арин Ардчилсан хүчний хол­бооныхны хувьд, энэ талаар намжмал байр суурьтай байна. Тэд ирэх сард чуулганаа хийж, УИХ-ын 2012 оноос өм­­нө хэрэгжүүлэх тактикаа төлөв­лөх юм байна. Гэхдээ энэхүү тактик нь МҮДН-ынхныг фрак­циудын нэгдэлд дахин та­тан оруулж чадах уу гэдэг нь сонирхол татаж байгаа юм.

Ардын нам болон МАХН-ынхны дунд өрнөсөн үйл явц ч Ардчилсан намынхныг хэд, хэд хуваачихаад байна. “Ал­тангадас”-ынхан Ардын намын байр суурийг хамгаалж байгаа бол Ардчилсан хүч­ний холбооныхон “Улсын дээд шүүх МАХН-ынхны талд шийд­вэр гаргах нь ойл­гомж­той” хэмээн илт дэмжиж байгаа аж. Харин “Хоёр арслан тулалдаж л байг. Тэрхүү тулаанд хэн ялахаас Ардчилсан нам удаах тактикаа тодорхойлно” гэд­­гийг “Алтангадас”,  Ард­чилсан хүч­ний холбооныхны аль, аль нь хүлээн зөвшөөрч бай­на. Гэвч МҮДН-ынхан “Алтангадас”-ынханд ямар сюрприз ба­рих нь бас л сонирхолтой үйл явц. УИХ-ын гишүүн С.Эр­дэнэ “Монголын төлөө” хө­дөл­гөөн байгуулж, хүний, өөрийн намынхныг татах су­раг дуул­даж эхэлсэн. Эрхэм ги­шүүн санасандаа хүрвэл Ард­чил­сан хүчний холбооноос тус­гаарлаж мэдэх л юм.

С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж