Улсын байцаагчдын нэгдсэн зөвлөлгөөн болов

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Улсын байцаагчдын нэгдсэн зөвлөлгөөн болов

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын нэгдсэн хоёрдугаар зөвлөлгөөн боллоо. Уг зөвлөлгөөнөөр 2010 оны үйл ажиллагааны үр дүн, 2011 оны бодлого зорилт, Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэлийн талаар хэлэлцэж, үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурав. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан хийх ажлын чиглэлийг тодотгох тухай болон сумдын гэрээт болон улсын байцаагчдын судалгааг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Зөвлөлгөөн аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд болсон бөгөөд улсын байцаагч 30, гэрээт байцаагч 5, нийт 70 гаруй ажилтан оролцлоо. Мөн энэ үеэр авилгаас ангид ёс зүйтэй хяналтыг төлөвшүүлэх мэдэгдэл хийсэн байна.

Я.Нарантуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж