Уран гулгалтын аварга хосууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Уран гулгалтын аварга хосууд тодорлоо

Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Unitel корпорацийн ID брэндтэй хамтран Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан өчигдөр Д.Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Мөсөн гулгуурын төвд хосуудын дунд Уран гулгалтын тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 10 хос оролцож, уран гулгалт, туг сүлжих, цасаар бүтээл урлах болон хосын буухиа уралдаан гэсэн төрөлд өрсөлдсөн байна. Тэмцээний нийлбэр дүнгээр ШУТИС-ийн II курсын оюутан Анхбаатар, Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн 11-р ангийн сурагч Ариунзаяа нар тэргүүлж, удаахь байруудад Мөсөн гулгуурын төвийн ажилтан, оюутан Мэргэнбаяр, Энхчимэг нар, Барилгын технологийн коллежийн I курсын оюутан Үүрийнцолмон, Болормаа нар шалгарчээ. Тэмцээний эхний гурван байрт шалгарсан хосуудыг Англи-Монгол зурагт толь бичиг, ID брэндийн хос дугаараар шагнаж, урамшуулсан байна. Түүнчэнл Буяндэлгэр, Тэмүүлэн нарын хос тусгай байрт шалгарч, Англи-Монгол зурагт толь бичиг, Sky Resort төвд долоо хоногт 24 цаг гулгах эрхийн бичгээр шагнуулжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж