Зүүн Казахстанаас Чингисийн булшийг олжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Зүүн Казахстанаас Чингисийн булшийг олжээ

Чингис хааны булш хаа байгаа тухай бас нэг таамаглалыг Зүүн Казахстан мужийн Коныр-Аулие гэх газар доорх нууранд даян хийдэг хүмүүс гаргаж ирсэн тухай "Экспресс-К" сонин бичжээ.

Түүхч Сергей Афанасьев ярихдаа саяхан Абайн районы Шынгыстау  ууланд очоод ирэхдээ Монголын агуу жанжны тухай домог ба түүний булш байгаа газрын талаар мэдээлэлтэй ирсэн гэжээ. Нутгийн хөгшид Чингис хааныг домогт Аткас уулын Абая-Жидебай өвөлжөөнд оршуулсан гэжээ. Тэдний хэлснээр Коныр-Аулие агуйд ижил нэртэй нуур байдаг ба түүний ёроолд 15 метрийн гүнд нууц хаалга байгаа. Тэр хаалганы цаана бас нэг агуй бий гэнэ. Тэр нь Чингисийн бунхан болжээ. XII–XIII зуунд амьдарч байсан Монголын их хааны булш хаана байгаа нь тодорхойгүй бөгөөд Монголын домгоор Чингис хааны булш Таван ус нуурын ойролцоо байгаа гэдэг. Өөр нэг хувилбараар Чингис хааныг Бурхан халдун уулын Дэлүүн Болдогт нутаглуулжээ. 

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж