
АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Бүгд найрамдах намаас Нью-Йорк мужийг төлөөлж байсан Крис Ли сексийн дуулианы эзэн болсны дараа албанаасаа огцров. Цуутнуудын талаар мэдээлэл цуглуулдаг Gawker.com сайт олж тогтоосноор хууль тогтоогч интернэтээр хагас нүцгэн зургаа тарааж, сексийн хамтрагч хайж байгаад баригджээ.
Конгрессмены онлайн танил эмэгтэй түүнтэй ярилцсан бичлэгээ Gawker.com. сайтад ирүүлснээр хэрэг манджээ. “Санхүүгийн чадвартай, сэтгэл санааны дарамтгүй харьцаа” хайж Мэрилендийн бүсгүй Craigslist.com танилцах сайтад “бах маягийн биш” жинхэнэ эр хүн байна уу гээд асуутал Кристофер Ли гэж өөрийгөө танилцуулсан хүн “хөгжилтэй, гоолиг, сайн эр” байна гээд цэнхэр нүдтэй, цайвар үстэй, гэр бүлгүй, салсан гээд зургаа явуулсан байжээ. Үнэн хэрэгтээ Ли эхнэртэй, хүүхэдтэй хүн бөгөөд албаныхаа дагуу гэр бүлийн үнэт зүйлийг сурталчилж байдаг. Дуулиан гарахаас өмнө тэрээр хоёр дахь удаагаа конгрессменээр сонгогдсон байв.”Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэмээ наминчлахын тулд бүхнийг хийнэ” хэмээн тэрээр амлаад огцорлоо.