Эрдэмтэд элэгний үйл ажиллагааг сайжруулах арга нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд элэгний үйл ажиллагааг сайжруулах арга нээлээ

ОХУ-ын Челябинск хотын Хиймэл эрхтний лабораторийн эмч мэргэжилтнүүд элэгний хатуурал болсон өвчтөнүүдийг эмчлэх шинэ аппаратыг бүтээжээ. Энэ аппарат нь элэг бие организмыг цэвэрлэх функцийн алдагдалд орсон үед хүний бие организмыг цэвэрлэх зориулалттай юм.
Аппаратын үндсэн технологи нь өвчтөний цус тусгай шүүлтүүрээр токсик бодисоос цэвэрлэгдэх бөгөөд эмчилгээ хоёр цаг орчим үргэлжлэх юм.
Өвчтөн элэг солиулах хүртэл шинэ аппарат элэгний үйл ажиллагааг дэмжих аж. Түүнчлэн зарим үед өвчтөн эрүүл болох тохиолдол ч байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Одоогоор энэ аппаратны тусламжтай элэгний хүнд хэлбэрийн хатууралтай хэд хэдэн  өвчтөнийг эмчлээд байгаа юм. Челябинскийн эрдэмтэд уг аппаратыг дахин сайжруулан гахайн элэгний зарим эд эсийг нөөц болгон ашиглахаар төлөвлөөд байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж