
Аппаратын үндсэн технологи нь өвчтөний цус тусгай шүүлтүүрээр токсик бодисоос цэвэрлэгдэх бөгөөд эмчилгээ хоёр цаг орчим үргэлжлэх юм.
Өвчтөн элэг солиулах хүртэл шинэ аппарат элэгний үйл ажиллагааг дэмжих аж. Түүнчлэн зарим үед өвчтөн эрүүл болох тохиолдол ч байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Одоогоор энэ аппаратны тусламжтай элэгний хүнд хэлбэрийн хатууралтай хэд хэдэн өвчтөнийг эмчлээд байгаа юм. Челябинскийн эрдэмтэд уг аппаратыг дахин сайжруулан гахайн элэгний зарим эд эсийг нөөц болгон ашиглахаар төлөвлөөд байна.
Н.Тунгалаг