Иранчуудад зориулсан перс хэлний твиттер

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Иранчуудад зориулсан перс хэлний твиттер

Өнгөрөгч ням гаригт АНУ-ын Төрийн Департамент перс хэлээр холбоо барих нь Ираны олон нийтийн Твиттерийн сүлжээгээр хэр амжилттай нэвтэрч болохыг тандах зорилгоор мэдээ нэвтрүүлжээ.
Твиттерийн үйл ажиллагааг зохион байгуулагч USA dariFarsi нь Төрийн Департаментийн мэдлийнх бөгөөд “та нарын ярианд бид нэгдэхийг хүсч байна” гэсэн үгтэй байсан аж.
Хоёр дахь болон гурав дахь мэдээнүүдийг Төрийн Департамент илүү хурцалж өгсөн бөгөөд Ираны дэглэмийг чөлөөтэй сэтгэн бодохыг гэмт хэрэг болгон хувиргаж байна гэж буруушаагаад Каирт болж буй жагсаал цуглааныг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн үйл явдал гэж сайшаасан байна.
АНУ-аас Иранд хандан “Каирт болж буй шиг тайван жагсаал цуглаан хийх нийтлэг эрх чөлөөг ард түмэндээ  зөвшөөрөх ёстой” гэжээ.
Хоёр цагийн нэвтрүүлгийн явцад 60 гаруй хүн холбогдсон байна.

Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж