ТНК-BP Монголд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэй

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

ТНК-BP Монголд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэй

ТНК-ВР ба Монголын Газрын тосны агентлаг Оросын нефтийн бүтээгдэхүүнийг Монголд нийлүүлэх талаар харилцан ойлголцлын баримтад гарын үсэг зурсан байна. ТНК-BP-ийн худалдаа ба логистикийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жонатан Коллек, Монголын Газрын тосны агентлагийн орлогч дарга Амраагийн Цэнгээмаа нар уг тунхагт гарын үсгээ зурлаа гэж Оросын нефтийн компанийн мэдээнээс үндэслэн РБК сайт мэдээлжээ.

Гэрээний дагуу ТНК-ВР Монголын үйлдвэрүүдэд харилцан ашигтай байдлаар нефтийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжийг авч үзнэ. Нефтийн бүтээгдэхүүний төрөл ба үнэ хөлс, тээвэрлэлтийг Газрын тосны агентлагийн санал болгосон аж ахуйн нэгжүүдтэй ТНК-ВР гэрээгээр тогтоох юм байна. Гэрээ байгуулагдвал Монголын нефть боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оронгууд нефть нийлүүлэх боломжийг ТНК-ВР авч үзэх гэнэ. Монголын эдийн засгийн хөгжил манай бизнесийг тус улсад өргөтгөх сайхан боломжийг өгч байна хэмээн Ж.Коллек ярьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж