“Үзэсгэлэнт цэнхэр Дунайд” вальс эгшиглэв

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

“Үзэсгэлэнт цэнхэр Дунайд” вальс эгшиглэв

1867 он: Венийн «Дианабад» гэх халуун усны газрын асар том танхимд өвлийн багт наадам зохион хөгжим эгшиглүүлдэг байлаа. Энд бага Иоганн Штраусийн дэлхийн хамгийн цуутай хөгжим болох “Үзэсгэлэнт цэнхэр Дунайд” вальсыг анх удаагаа тогложээ. Анх оноосон нэр өгөөгүй байж байгаад дараа нь 1850-иад онд Штраус Карл Исидор Бекийн хэвлүүлсэн An der schunen blauen Donau гэх шүлгээс санаа аван “Үзэсгэлэнт цэнхэр Дунай” гэж нэрлэжээ. Вальсын ван гэх Штраусийн буянаар л түүний нутаг нэгтнүүд Данай мөрнийг цэнхэр гэж мэдэж авсан гэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж