Тегеранд жагсагчдын нэг нь амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Тегеранд жагсагчдын нэг нь амь үрэгдэв

Засгийн газрын эсрэг жагсаалд оролцож байсан нэг иргэн Иранийн аюулаас хамгаалах хүчнийхний суманд өртөж, Тегеран хотод даваа гаригт амь насаа алдсан тухай гэрч нарын мэдээлэлд үндэслэн Al Arabiya телевизийн сүлжээ мэдээлсэн байна.
Иранийн аюулаас хамгаалах хүчнийхэн нийслэл хотын гудамж талбайд эсэргүүцлийн жагсаал цуглаан хийхээр гарсан олон мянган жагсагчдыг тараахын тулд нулмис асгаруулагч хий ашигласан байна.
Иранийн сөрөг хүчнийхийг дэмжигч олон арван хүнийг баривчлаад байгаа тухай сөрөг хүчний удирдагч Мирхосеин Мусавийн “Kaleme” вебсайтад мэдээлжээ.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж