2036 онд Apophis дэлхийтэй мөргөлдөх үү?

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

2036 онд Apophis дэлхийтэй мөргөлдөх үү?

2004 онд NASA-гийн хэсэг эрдэмтэд Апофис хэмээх хөл бөмбөгийн хоёр талбайг нийлүүлсэнтэй  дүйхүйц хэмжээтэй нэгэн астероид 2029 онд дэлхийтэй мөргөлдөж магадгүй гэж мэдээлсэн билээ. Тэр үе мөчөөс эхлэн одон орон судлаач эрдэмтэд, ажиглагчид хэмжилт, тооцоо гаргаж, 2029 онд мөргөлдөх аюул гарахгүй гэсэн дүгнэлт гаргажээ.
Гэвч сүүлийн үед Оросын эрдэмтэд 2036 оны дөрөвдүгээр сарын 13-ний өдөр Апофис дэлхийтэй мөргөлдөж магадгүй гэсэн тооцоог гаргаж иржээ.
Дэлхийн ойролцоо орших хатуу биетүүдийг судлах НАСА-гийн Хөтөлбөрийн захирал Donald Yeomans “2036 онд тйим тохиолдол гарах нь үнэн боловч мөргөлдөх аюул  250000 тохиолдолд зөвхөн нэг удаа гарч болох юм гээд 2029 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Апофис Дэлхийн хажуугаар маш ойрхон өнгөрөх юм. Өөрөөр хэлбэл дэлхийн 5 хигээсийн зайтай тэнцэх ойрхон өнгөрөх тул асуудал гарч болох юм. Цоожны нүхний дотор талын хонгил гэж нэрлэдэг хөдөлгөөнөөр энэ астероид явдаг тул 2036 оны дөрөвдүгээр сарын 13-нд дахин дэлхий рүү ойртож ирэх тооцоо гараад байгаа юм.
Апофосын дэлхийд ойртон ирэх хамгийн ойрын хугацаа гэвэл 2012 оны эцсээр 2013 оны эхээр байх юм. Тэр үед газраас дуран авай, радарын системээр нарийн хэмжилт хийж, дэлхийд хөнөөл учруулахаар бол НАСА-гийн зүгээс шаардлагатай арга хэмжээ авч, Апофосын орбитыг өөрчлөх арга хэмжээ авна гэжээ. Олон янзын арга хэрэглэж болох боловч хамгийн энгийн хэлбэр гэхэд л өөдөөс нь сансрын хөлөг хөөргөж мөргөлдүүлэн, замын чиглэлийг нь өөрчилж болно. Ийм технологийг 2005 оны долдугаар сарын 4-ний өдөр Deep Impact-ыг хөөргөж, Tempel 1 хэмээх сүүлт одтой мөргөлдүүлэн хэрэглэж байсан удаатай билээ.

Эх сурвалж: Yahoo.es Ciencia
Бэлтгэсэн Д.Пунцаг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж