
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр 11.30 цагт Төрийн ордонд мэдээлэл хийхээр болжээ. Дээрх мэдээллийг тус байнгын хорооны дарга П.Алтангэрэл хийлгэх аж. Тэрбээр УИХ-ын намрын чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо нь ямар ажил амжуулсан, завсарлагааны хугацаанд юу хийхээр төлөвлөсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм.
Г.Дарь