Хайрын тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Хайрын тангараг өргөлөө

“UB Palace”-д анх удаа өчигдөр гэгээн хайрын баяраар хосууддаа зориулан “Paragon 13” клубээс санаачлан “Love Locks” арга хэмжээг зохиолоо. Монголчууд хайр сэтгэлийг салшгүй мөнхийн бэлэгдэл хаан бугуйвч,хатан сүйхээр баталгаажуулж ирсэн билээ. Мөн дэлхийн ихэнх орнуудад хайртай хосууд хайр сэтгэлдээ үнэнч байхаа илэрхийлж төвлөрсөн газарт сэтгэлийн тангараг үгтэй цоожийг хамтдаа өлгөж түлхүүрийг нь хаяад “Энэ цоож хэзээ ч нээгдэхгүйн адил бидний хайр дурлал мөнхөд сэвгүй бат бөх байж насан туршдаа нэгэндээ үнэнч байна” гэж тангараг өргөдөг ажээ. Тэгвэл хайртай хосууддаа хайр сэтгэлээ “Love Locks”-р баталгаажуулах боломжийг энэхүү арга хэмжээ олгосон юм. Жилд ганц тохиох энэ л хайрын баяраараа хайр сэтгэлээ цоожлохыг хүссэн олон хосууд энэ л танхимд хуран цуглан нээлтийг тэсэн ядан хүлээж байлаа. Жил ирэх бүр өргөн хүрээнд тэмдэглэдэг болсон энэхүү хайрын өдрийн арга хэмжээг нээн Өүлэн эхийн оюуныг бадраах төвийн тэргүүн Б.Нарантуяа багшийн лекц проектороор гаран хөтлөгч нээн үг хэлэн эхэллээ. “Мандухай хатан ээжүүд” аяны оролцогч “Индиго” хүүхдийн хөгжлийн төвийн тэргүүн Ж.Хорлоо багш залуучуудад зориулан сайхан гэр бүлийн талаар үг хэлэн цугласан хосууд хамтдаа хайрын тангараг уншин “UB Palace”-д байрлуулсан хайрын шоколаданд цоожоо өлгөн дурсгалын зургаа татууллаа. Ёслолын дараа энэхүү цоожны гинжин хэлхээг “Хуримын ордон”-ы ойролцоо мөнхөд байрлана хэмээн зохион байгуулагчид залуустаа хандан хэлсэн юм. Мөн энэ үеэр төрөл бүрийн хэмжээ загвартай цоожны худалдаа явагдаж байсан болохоор хосууд тэндээс ч сонголтоо хийн хайр сэтгэлээ баталгаажуулан гэрэл зургаа мөнхөлж байлаа. Жил ирэх тусам өргөн хэмжээнд тэмдэглэх болсон хайрын баяр ийнхүү “Love Locks”-р хүрээгээ тэлэн хосуудаа баярлууллаа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж