Баруун болон төвийн нутгаар цас орно

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Баруун болон төвийн нутгаар цас орно

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар  бага зэргийн цас орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 18-23 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын сав газраар 10-15 градус, Говийн бүс нутаг болон Цэцэрлэг, Арвайхээр, Эрдэнэт  орчмоор 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна. Харин Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж