Г.Тамир “American Protege”-д түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Г.Тамир “American Protege”-д түрүүлжээ

Өсвөрийн хийлч, төгөлдөр хуурчдын шилдгийг шалгаруулдаг “American Protege” олон улсын тэмцээний энэ жилийн аваргууд тодорчээ. ХБК-ийн нэгдүгээр дамжааны оюутан Г.Тамир уг тэмцээний нэгдүгээр байрыг эзэлсэн байна. 20 гаруй орны оролцогчдын хөгжим тоглож буй бичлэгийг үндэслэн шүүгчид шилдгийг тодруулсан аж.
Г.Тамир Испанийн хөгжмийн зохиолч П.Сарасатегийн “Ziguerweisen” бүтээлийг тоглосон бичлэгээ тэмцээнд илгээсэн. Тэрбээр ирэх сарын 12-нд Карнеги Холлд болох “American Protege” тэмцээний хүндэтгэлийн тоглолтод оролцох юм байна.
Дашрамд дурдахад, Г.Тамир Чех, Италид зохиогдсон өсвөрийн хөгжимчдийн тэмцээнд оролцож, тус тус хоёрдугаар байр эзэлж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж