V02 хурд хэмжигчтэй адил цагийг заана

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

V02 хурд хэмжигчтэй адил цагийг заана

Дэлхийн алдартай бугуйн цаг үйлдвэрлэгч “Void” компани шинэ загварын “VO2” загварын бугуйн цагийг танилцууллаа. Бугуйн цагны нүүр хэсгийн ердөө хагаст нь уламжлалт цагны хийцийг оруулж, цэвэр ган болон шилийг хослуулан урлажээ. Уг бугуйн цаг хурд хэмжигчтэй адил луужинтай бөгөөд тэгш өнцөгт хэлбэртэй ажээ.
Цагны бусад хэсгүүд ч мөн тансаг хэлбэр хийцтэйгээ адил этгээд чамин дизайнтай бөгөөд минут болон цагийн зүүнүүд луужингийн сумтай адил улаан, цагаан өнгийн хошуунуудтай ажээ. Харин цагны оосрыг цэвэр ширээр урласан байна. Зохион бүтээгчид 24 цагийн системийг цагны нүүрний тал хагаст оруулж өгсөн явдал нь энэхүү цагны хамгийн гол онцлог нь болжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж