French Open буурь сэлгэхгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

French Open буурь сэлгэхгүй

Талбайн теннисний ертөнцийн хамгийн нэр хүндтэй “Их дуулга” ангилалд багтдаг Францын нээлттэй тэмцээн буурь сэлгэх талаар удаан хугацааны туршид яригдсаны эцэст шийдэгдлээ. Францын талбайн теннисний удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар Францын нээлттэй тэмцээн Роланд Гаррос цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэн зохион байгуулагдах болсон байна. Дэлхийн нэгдүгээр дайны баатар нисгэгч Роллан Гарросын нэрээр нэрлэгдсэн тус цэнгэлдэх хүрээлэнг “Их дуулга” ангиллын тэмцээнийг цаашид хүлээн авахад хүндрэл учирч болзошгүй, улмаар өөр газар тэмцээнийг зохион явуулах тухай яриа удаан хугацаанд яригдсаар ирсэн юм. Харин өчигдөр удирдах зөвлөлийн гишүүдийн 70 хувийн саналаар тэмцээн 1928 оноос хойш зохиогдож байгаа хуучин цэнгэлдэхдээ үлдсэн байна. Тэд энэ цэнгэлдэх хүрээлэнг “Их дуулга” ангилалд багтах Францын нээлттэй тэмцээний салшгүй нэг хэсэг, түүхэн уламжлал гэдгийг харгалзан үзэж, нэр хүндээ бодсон ч Францын нээлттэй тэмцээнийг өөр газар зохион явуулах нь зүйд нийцэхгүй гэж үзсэн байна. Мөн өөр газар цэнгэлдэх барьж байгуулахад Роллан Гарросыг шинэчлэн сайжруулснаас хоёр дахин их буюу 800 сая ам.долларын зардал гарах учир энэ санал дэмжигдээгүй байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж