Шүүгч прокуроруудыг сургав

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Шүүгч прокуроруудыг сургав

Хууль Зvйн Yндэсний хvрээлэн, АНУ-ын Азийн сантай хамтран 2011 оны хоёрдугаар сарын 10, 11-нд “Хvн худалдаалах гэмт хэрэг” сэдвээр шvvгч, прокуроруудад зориулсан сургалт явуулжээ. Үүнд цаашид энэ чиглэлээр сургалт явуулах 11 прокурор хамрагдсан байна .АНУ-ын Азийн сан нь “Yндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенци” болон Папермогийн протоколын дагуу Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нэмэлт єєрчлєлт оруулах чиглэлээр 2005 оноос эхлэн Монгол Улсад хvн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх талаар ажиллаж байгаа. Монгол Улсын Эрvvгийн хуульд 2008 онд орсон нэмэлт єєрчлєлтєєс хойш Эрvvгийн хуулийн 113, 124 дvгээр зvйлд заасан гэмт хэрэгт прокурор яллах дvгнэлт vйлдэж, шvvхэд шилжvvлсэн хэргийн тоо улсын хэмжээнд нэмэгджээ.2002 оноос хойш Монгол Улсын Эрvvгийн хуулийн 113 дугаар зvйлд заасан гэмт хэрэг vйлдсэн 25 хvнд холбогдох 14 хэрэг шvvхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бєгєєд эдгээр гэмт хэргийн хохирогч нь 82 болсон байна.Цаашид сургагч багшаар томилогдсон прокурорууд энэ чиглэлээр орон нутагт сургалт явуулах бєгєєд энэ нь прокуроруудын багц цагийн сургалтын тооцоонд хамрагдах юм. НYБ-аас хvн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх талаар нийтдээ 17 конвенци гаргасан бєгєєд эдгээр конвенци удирдамжийн бичиг баримтыг сургалтын гарын авлага болгон прокуроруудад хvргvvлэх юм байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж